etoim.mn
photos/39099527_924730994390135_8773484988671721472_n.jpg

Хэнтий аймгийн 42-р тойрогт МАН, АН-аас хууль зөрчин сурталчилгаа зохион байгуулж байгаа талаар ИЗНН-аас мэдээллээ. Тодруулбал 42-рдугаар тойрогт нөхөн сонгууль явуулахаар шийдвэрлэснээс хойш тус тойрогт  аливаа сурталчилгаа уралдаан тэмцээн зохион байгуулах нь хуулиар хориглогдсон атал МАН, АН хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна хэмээн ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг ярьлаа.

Энэ талаар ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг хэлэхдээ “ МАН, АН-ын хууль зөрчсөн үйлдлийг Сонгуулийн ерөнхий хороо мэдсэн боловч үл тоож буйд харамсаж байна. УИХ-ын Сонгуулийн 42 дугаар тойрогт хууль зөрчсөн үйл ажиллагаа явагдаж байгааг  мэдсэн ч мэдээгүй дүр эсгэсэн СЕХ энэ удаагийн сонгуулийг зөв удирдан зохион байгуулах, сонгуулийн гарах үр дүн шудрага бус байх болно. Мөн СЕХ нэг талд давуу эрх олгож байгаа нь биднийг сонгох хүсэлтэй сонгогчдыг маань үл хүндэтгэж байгаа хэрэг юм. Биднээс айгаагүй юм бол эрх тэгш нөхцлөөр өрсөлд гэж бусад намууддаа хэлмээр байна” гэв.

Эргэн сануулахад... СЕХ-нд 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ 14 нам ирүүлсэн бөгөөд ИЗНН-ыг бүртгэхээс татгалзсан юм. Тус намыг Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасан “Нам эвсэл нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүдэх үүрэгтэй” гэснийг зөрчсөн гэж бүртгэхээс татгалзсан.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх